Б.Оюунзул

Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо өсч байгаа ч дэлхий даяараа учир шалтгааныг нь одоо хүртэл мэдэхгүй хэвээр л байна. Ийнхүү өдрөөс өдөрт аутимзын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа. Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй төвшингээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм. Аутизмыг  эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь мэргэжлийн сэтгэлзүйч, эмч нарын баг оношилж  тогтоодог. Хүүхэд бүрт өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Энэ өвчин нь хэлд орохгүй байх, өвөрмөц үйлдэл хийх жишээ нь нүдний булангаар харах, өлмий дээрээ явах. Хүний нүд рүү тогтож харахгүй, зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох, Хооллолт хэвийн биш байх  хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх гэх мэт олон төрлийн шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн Аутизмыг таниулах өдөр буюу жил бүрийн 04-р сарын 02-ныг  НҮБ-с Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн. Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд хандив цуглуулах ажил дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг байна.

1900 онд. АНУ-ын Конгресс хэлэлцээд Пуерто-Риког хязгаарлагдмал эрхтэйгээр автономит муж болгожээ.

1902 онд. Хаант Оросын дотоод явдлын сайд Дмитрий Сипягин Санкт-Петербург дахь Маригийн ордонд бусад хорлогдон амиа алдав.

1911 онд. Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.

1912 онд. Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтийн аялал үйлджээ.

1921 онд. Одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.

1956 онд. Өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.

1972 онд. Алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.

1973 онд. Дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.

1979 онд. ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.

1991 онд. Канадын Британийн Колумби мужийн амбан захирагчаар Рита Жонсон сонгогдов. Ингэснээр Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны улстөрч болжээ.

2002 онд. Израйлийн цэргүүд Палестины мэдэлд байдаг уугуул оршин суугчдын сүмд халджээ.

Эх сурвалж www.zms.mn