Б.ОЮУНЗУЛ

Дөрөвдүгээр сарын нэгэн буюу Олон Улсын инээдмийн өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Үүсэл гарлын тухай авч үзвэл,  Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн  гэх нь бий. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэх нь ч бий.  Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид  дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.

1340 онд. Данийн Холштайн-Рендсбургийн гүн III Герхардыг унтлагын өрөөнд нь Ниелс Эббесен гэгч хороов.

1545 онд. Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.

1572 онд. Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.

1625 онд. Голланд-Португалийн дайн үеэр Португал болон Испанийн хамтарсан 52 усан онгоц Голландын мэдэлд байх Бахиа арлыг захирахаар болжээ. Бахиа нь одоогийн Бразилийн нутаг юм.

1826 онд. Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.

1873 онд. Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.

1891 онд. Дэлхийн бохьны зах зээлд тэргүүлэгч "Вригли" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.

1924 онд. Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.

1933 онд. Германы Нацист намын тушаалаар Герман улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бүх бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураахаар болов.

1935 онд. Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.

1955 онд. Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.

1960 онд. ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.

1970 онд. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

1971 онд Бангладешийг чөлөөлөх дайн: Бангладешийн Кераниганж Упазилад Пакистаны арми халдлага үйлдэж 1,000 энгийн иргэн амиа алджээ.

Эх сурвалж www.zms.mn