Т.САЙХАН

Улсын онцгой комиссын Шуурхай штабын өнөөдрийн /04.01/ хуралд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр оролцож, чартер нислэгүүдтэй холбоотой  мэдээлэл өглөө.  Тэрээр  "Маргааш Япон,  энэ сарын 3-нд БНСУ руу нислэг хийхээр ярьж байна.  Энэ  үед зорчигчдын халууныг зайнаас шалгах төхөөрөмж, ариутгалын бодис, хоёр цаг тутамд солих амны хаалтыг суудлын тоогоор хангахаас гадна бээлийг байрлуулсан.  Мөн хоёрдугаар сарын 1-ний өдрийн УОК-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу голомтын бүс нутгаар дайран өнгөрсөн сэжигтэй шинж тэмдэгтэй иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байна. Онгоцны арын эгнээнүүдийг яаралтай үед ашиглахаар сул байлган зохицуулж байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш хийгдсэн долоон удаагийн нислэг хийсний дараагаар ЗӨСҮТ-өөр ариутгал хийлгэж байгаа. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ойрын үед хоёр талдаа зорчигчтой Сөүл, Токиогийн чиглэлд нислэг үйлдэнэ. Мөн Улаанбаатар талаас БНСУ, Япон улс руу ЭСЯ, дипломат албанаас гаргасан шаардлагыг хангаж буй зорчигчдыг зөөх, буцахдаа шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг тээвэрлэн авч ирэх нислэгийг үйлдэхээр төлөвлөгдсөн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn