Б.ТАМИР

Хамбын овооны гэгддэг  “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор” орчмын тусгай хамгаалалтын газрын хилийн заагт өөрчлөлт оруулан, талбайн хэмжээг НИТХ-аар 8.74 га болон шийдвэрлэснээр  зөвшөөрөлгүй суурьшиж байсан  47 өрх өрх амьдарч байгаа газраа эзэмших боломжтой болжээ.

Тус газрыг 16.97га газрыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар 2008 онд НИТХ-ын хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Гэтэл тус бүсд 2011 оноос хойш өнөөг  хүртэл зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр суурьшсан 47 өрх байдаг аж.  

Мөн Нийслэлийн зургаан дүүргийн 38 байршлын 130,0 га газрыг нийтийн эдэлбэр газар болгохоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэлээ.  

Эдгээр байршлуудыг нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналууд, нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийсний үндсэн дээр тогтоожээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт 0.49 га, Баянзүрх дүүрэгт 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3.6 га, Хан-Уул дүүрэгт 2.65 га, Чингэлтэй дүүрэгт  92.2 га зэрэг газрууд багтаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn