Б. ОЮУНЗУЛ

Боснийн хөлбөмбөгчин Эдин Жеко 1986 оны гуравдугаар сарын 17-нд Сараево хотод төржээ. Тэрээр Премьер лигийн Манчестер Сити болон Боснийн шигшээ багийн довтлогч. Түүнийг Италийн аварга "Ювентус" клуб авахаар сонирхож байсан бөгөөд хоёр тал ярилцсаны үндсэн дээр түүнийг 15 сая еврогоор үнэлсэн байна. Боснийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Жекогийн хувьд 2003 оноос мэргэжлийн лигт тоглосон. 2005-2011 онд Гүржийн “Тбилиси”, Германы “Вольфсбург” багт тоглож байгаад 2011 оны зун “Манчестер Сити”-д эргэж ирсэн юм. Түүнээс хойш тэрбээр 2012-2014 онд Английн Премьер лигийн аварга болсноос гадна холбооны болон лигийн цомын аварга болж байсан. Италийн хөлбөмбөгийн “Рома” багт мөн довтлогч хийж байсан ба Эдин Жеко аваргуудын лигийн хагас шигшээд “Ливерпүүл”-ийн эсрэг тоглохын өмнө Английн Премьер лигийн “Манчестер Сити” багт өнгөрүүлсэн он жилүүдээ дурссан. Жеко “Бид аваргуудын лигт сайн тоглож байгаагүй. Харин Премьер лигт их олон шагналыг хүртсэн. Премьер бол дэлхийн хамгийн шилдэг лиг. Тэнд би таван жилийг өнгөрүүлж олон бөмбөг оруулсан. Шилдгийн шилдгүүдтэй хамт тоглох хувь заяа надад тохиосон. Энэ туршлага надад их хэрэг болсон. Гэхдээ би одоо тэнд байснаас илүү сайн тоглож байгаа” хэмээн ярьжээ.

1001 онд. Одоогийн Филиппинийн нутагт мандаж байсан Бутуаны хаант улс Сонг улс руу элч илгээж, найрамдахыг уриалав.

1677 онд. Франц, Голландын дайны үеэр Францын тал Валенсиеннес хотыг бүсэлж, хяналтаа тогтоожээ.

1780 онд. Америкийн хувьсгал: Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашигтон илгээлт илгээв. Илгээлтэд "Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой" гэсэн байв.

1942 онд. Нацистын Германы мэдэлд орсон Польш улсын зүүн хэсэгт орших Львовын бөөнөөр хорих лагерт хорт хий ашиглан хоморголон устгаж эхлэв.

1945 онд. Германы Ремаген хотыг холбоотны арми эзлэснээс хойш 10 хоногийн дараа Людендорффын гүүрийг нуржээ.

1957 онд. Филиппинийн Чебү аралд онгоц осолдож тус улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай болон 24 хүн амиа алдав.

1970 онд. Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.

2000 онд. Угандагын үндсэрхэг үзэлтэй "Бурханы зарлигтай 10 армийн шинэчлэлийн хөдөлгөөн"-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.

2003 онд. Иракыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Күүк өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.

2004 онд. Косовогийн бослого: Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бослого дэгдэж 22 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ. Мөн Серби дэх Ортодокс сүмийн урд 35 хүн амиа алдан, хоёр сүм сүйдсэн байна.

Эх сурвалж www.zms.mn