Б.ОЮУНЗУЛ

1892 оны энэ өдөр Английн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб гэгдэх Ливерпүүл клубыг шар айргийн үйлдвэр, зочид буудлын эзэн, бизнесмен Жон Холдинг өөрийн төрөлх хотдоо байгуулжээ. Тэрээр өмнө нь Британийн арлын хамгийн нэртэй “Эвертон” багийн ерөнхийлөгчөөр 1884 онд сонгогдож байв. Санхүүгийн зөрөлдөөнөөс болон тэрээр “Эвертон” багаас холбоогоо таслан гарахдаа хөлбөмбөгчидгүй хоосон талбайтай үлджээ. Холдинг шотланд мэргэжлийн тоглогчдоор нэг баг байгуулж, өмнөхөө санагалзан “Эвертон атлетик” гэж нэрлэсэн ч түүнийг бүртгэхээс Английн хөлбөмбөгийн холбоо нэр ижил гэдэг шалтгаанаар татгалзсан байна. Эцэст нь тэрээр төрсөн хотынхоо нэрээр клубээ нэрлэн бүртгүүлжээ. Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб нь Премьер лигт тоглодог ба Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг юм. Ливэрпүүл 18 удаа лигийн түрүү, 7 удаа Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу ФА цом, 8 удаа Лигийн цом, 3 удаа УЕФА-гийн Европа цом болон 6 удаа Аваргуудын лигийн цом хүртэж байсан гэдгээрээ Английн түүхэн дэх хамгийн олон цомын эзэн клуб юм.

1564 он. Монголын эзэнт гүрний хаан Акбар иргэн бүрт татвар ногдуулсан байна.

1781 онд. Америкийн хувьсгал одоогийн Хойд Каролина мужийн Грийнсборо хотод Чарльз Корнуоллоор удирдуулсан Британийн арми Америкийн босогчдын хүчинд ялагджээ. Америкийн босогчид 4400 байсан бол Британийн арми 1900 цэрэгтэй байсан. Мөн

1819 онд Францын физикч Августини Жеан Фреснел Францын шинжлэх ухааны академид гэрлийн урсгал яг л усны давалгаа мэт гэдгийг батлан үзүүлжээ. Тэрээр Исаак Ньютоны онолыг өөрийн онолоороо дахин баталсан юм.

1913 онд. Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Гадаад явдлын яамнаа бичиг илгээв. Уг бичигт "Хятадын засгийн хэрэг шийтгэх газраас Монголын тусгаар улс болсныг эдүгээ хүртэл хүлээгээгүйн дээр Хятадын цэрэг энэ хавар цагт Дотоод, Гадаад Монголыг дайлаар мордоно хэмээлцэж буй болно” гэж дурдсан байжээ.

2011 онд. Сири улсад иргэний дайн дэгдэв.

Эх сурвалж www.zms.mn