Т.САЙХАН

Коронавирусын халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажих учиртай.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан байна.

Эх сурвалж:www.polit.mn