С.САРУУЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралтаар манай улс гуравдугаарт орж байна. Иймд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалийн хоёр аппаратыг худалдан авч өгч буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг  орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.

Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь есөн ортой юм. 3Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулснаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: www.polit.mn