Т.САЙХАН

Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг өнөөдөр /02.28/ЭМЯ-наас ээлжит хурлынхаа үеэр мэдэгдлээ. Гэхдээ сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тусгаарлах арга хэмжээг авсаар байгаа юм.  Тухайлбал  өнөөдрийг хүртэл Монгол Улс 302 хүнийг ажиглалтад авч, тусгаарлажээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: –Хоёрдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д тусгаарласан хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг гээд нийт дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг гээд нийт таван тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээг аваад байна. Үүнээс гадна халдвар гарсан орон руу зорчсон иргэдийг ажиглаж байна. Одоогоор ажиглалтад  ХӨСҮТ-д 27, Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалантад 14, Сэлэнгэ аймагт 12 гээд нийт 124 хүнийг ажиглалтад авч, тандалт судалгаа, эмчийн үзлэг хийж байна.   Мөн өчигдөр Японоос 2000  коронавирусын оношлуурыг хүлээн авсан сайхан мэдээтэй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn