Т.САЙХАН

Дэлхийн 37 улсад тархаад буй шинэ коронавирусын халдварын тархалттай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргасан. Улмаар Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /02.26/ өргөтгөсөн хуралдаан хийж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Засаг дарга C.Амарсайхан захирамж гаргалаа.

Захирамжид:

-Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хориглох

-Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох

-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх

-Шинэ коронавирусын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах

– Ресторан, пабын үйл ажиллагааг 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж:www.polit.mn