Б.НАМУУН

“Эрдэнэс Тавантолгойн” нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгогдох юм. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасантай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно. Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Эх сурвалж: www.polit.mn