Ч.ЗОТОЛ

Олон улсын дуурийн найм  дахь удаагийн нэрт шагнал болох  “Дуурийн ОД” шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин  Энхбатын Амартүвшингийн  нэрийг дэвшүүлжээ. Энэ шагналыг мэргэжлийнхэн нь “Дуурийн Оскар” хэмээн нэрлэх нь ч бий.
Нэр хүндтэй энэхүү шагналыг Итал улсын  Засгийн газар,Италийн Ерөнхийлөгчийн ивээл дор,Италийн соёлын өв бүтээл,Аялал жуулчлалын яам,Залуучуудын холбоод,Олон улсын дуурийн театрын нэгдсэн  холбоо,Симфони найрал хөгжмийн холбоо, Арена хотод зохион явуулдаг ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сан болон байгууллагууд  хамтран ивээн тэтгэж тодруулдаг.

Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучныг тодруулжээ. Тэдний  дотор Монгол Улсын  гавьяат жүжигчин Э.Амартүвшин  багтсан байна. Түүнчлэн энэ шагналд  шилдэг   симфони хөгжмийн удирдаач, дуурийн найруулагч, театр урлагийн хувцасны дизайнер  зэрэг 27 урлагийн зүтгэлтнийг нэр дэвшүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn