Х.ОЮУНБОЛД

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева дэлхийн эдийн засгийн чуулган болж байгаа Давост Эквадорын ерөнхийлөгч Ленин Моренотой уулзжээ.

Тэрээр “Манай байгууллагатай хамтран ажилладаг Эквадор  улсын эдийн засгийн хөтөлбөртэй холбоотой сэдвийн талаар ярилцсан” гэв. Тухайлбал, бид эмзэг бүлгийн хүмүүс хамгаалагдсаныг  батлахын тулд нийгмийн хэтийн төлөвийг  анхаарах нь чухал. Мөн энэ орны эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах талаар ярилцсан” гэж твиттертээ бичжээ. Кристалина Георгиева Ленин Моренотой хийсэн уулзалтаа  их бүтээлч болсон гэж үзсэнээс гадна Эквадор улсын  хөгжих суурь болсон санхүүгийн суурийг бий болгосон үйл явцын талаар ярилцсан гэв. Давост болсон тэдний уулзалтад Эквадорын Сангийн сайд Ричард Мартинез оролцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)