Т.САЙХАН

Монголын бөхийн өргөөнд өнөөдөр /01.11/сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох гэж байна.  Түүнчлэн Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны товыг гаргажээ.  Маргааш буюу  12-нд Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.  Мөн 25-ны 14.00 цагаас Увс аймгийн Сагил сумын харьяат, Доктор Сүрэнжавын Нямжав, Даваасамбуу нарын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 26-ны 14.00 цагаас Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн сар шинийн сорилго барилдаан  болох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn