Х.ОЮУНБОЛД

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон  энэ сарын сүүлчээр Брекситийн Европын холбооноос гарах түүний санаачилсан гэрээний шинэ хуулийн төслийг  энэ долоо хоногт батална гэж найдаж байгаа юм.  Мөн Европын холбооноос гэрээ байгуулахгүйгээр гарах бэлтгэл ажил хойшлогдсон билээ. Түүнээс гадна Борис Жонсон энэ гэрээг нь өнгөрсөн сард парламент дахь  Консерватив намын ихэнх гишүүн дэмжсэн нийгэмлэгээр батлагдана гэж найдаж байгаа аж. Харин төслийг батлах хэлэлцүүлэг болсноос хойш гурав хоногийн дараа ерөнхий сайдын төлөвлөгөөг батлах сүүлчийн санал хураалт болох ажээ.Түүнээс гадна батлагдсан тохиолдолд тэр сонгуулийн үеэр Европыг  орхино гэсэн амлалтаа биелүүлнэ гэж таамаглаж байгаа юм.  Мөн Европын холбоотой тогтоох шинэ харилцааг дахин авч үзэхийн тулд Их Британид ашигтай, нөхцөл байдлыг авч үзэх аж. Тэрээр хоёр хоногийн өмнө “Их Британийн хувьд энэ жил гайхамшигтай шинэ жил байх болно. Учир нь Европын холбоо  Их Британийн хүчин чадлаа харуулах боломжийг санал болгосон” гэж мэдэгджээ.  Их Британи энэ сарын 31 гэхэд Европын холбооноос гарсан байх болно. Ингэснээр манай хууль, мөнгө, хил болон худалдааг хяналтдаа авсан, хөгжлийн замаа чөлөөтэй тодорхойлсон тусгаар тогтносон орон болно  гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.8  ЛХАГВА  № 4 (6229)