Б.БАЯРЖАВХЛАН

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Тэгвэл ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай Г.Мандахнаран дөрвөн жилийн дараа хуучин жиндээ буюу 65 кг-ын жинд улсын аваргадаа зодоглож түрүүлсэн юм. Тэрбээр ес дэх удаагаа улсын аваргаар шалгарч буй нь энэ юм.

Мөн манай эрэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын цорын ганц эрхийг авчираад буй ОУХМ Т.Тулгатай 1/4 шигшээд тааран барилдаж, 4:3-өөр туршлага заан илүүрхсэн юм. Ингэснээр Г.Мандахнаран, Т.Тулга нарыг ирэх хавар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд авч явж өндөр амжилт үзүүлсэн болсон хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан нэгийг нь сонгож Токиогийн олимпод авч явах юм.