С.САРУУЛ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ 20 тэрбумаар үнэлэхээр болжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Засгийн газраас багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой” гэв.

Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах болсон зургаан газарт

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 20 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
  2. 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн барилгыг 1.4 тэрбум төгрөгөөр
  3. Баянгол дүүргийн VIII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг дуудлагаар худалдан 100 сая төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ.
  4. Баянгол дүүргийн нэг дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг 100 сая төгрөгөөр үнэлж, нээлттэй дуудлага худалдаа зарлана
  5. “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг 80 сая төгрөгөөр,
  6. “Монгол шуудан” ХК-ийн 20 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байрыг 100 сая төгрөгөөр хувьчилж, олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn