Д.АРИУН

ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева Москва хотноо болсон уран гулгалтын Гран-при тэмцээний үзүүлэх тоглолтод  өөрийн шинэ номероо толилууллаа.   Шинэ үзүүлбэр дээр нь Канадын бүжиг дэглээч Жой Рассел ажиллажээ. Билли Айлишийн “I dont wanna be you anymore" дуун дээр орос уран гулгагчийн мөсөн дээрх бүжгийн үзүүлбэр YouTube-д аль хэдийнээ тавигдаж үзэгчдийн сонирхлыг татсан видео контентын нэг болсон байна.

Уран гулгагч Евгения Медведева бямба гаригт өндөрлөсөн Москвагийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол Оросын залуу од Александра Трусова алтан медалийн эзэн болсон билээ.

https://youtu.be/qKgPod-Nhho

Эх сурвалж: www.polit.mn