Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын шүүх уржигдар сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон хамсаатнууд нь Москвагийн нэг нийтийн хоолны газрыг гүтгэсний улмаас учруулсан хохирлыг барагдуулахын тулд 87 сая рублийн торгууль төлүүлэхээр шийтгэсэн байна. Тодруулбал,  сөрөг хүчний удирдагч болон түүний Авлигатай тэмцдэг нийгэмлэг, хамсаатан идэвхтэн Любовь Соболь  нар хийсэн хэргийнхээ өмнөөс тус бүрдээ 29 сая рубль төлөх ёстой болжээ. Сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш  энэ нь  мөрдөн байцаах ажиллагааны улмаас банкны данс  царцсан эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд өгч байгаа цохилт гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн шүүхийн энэ шийтгэл нь зуны турш том эсэргүүцлийн  жагсаалыг байгуулахад хувь нэмрээ оруулсан Алексей Навальный болон хамсаат­нуудыг шийдвэрээсээ татгалзахад хүргэнэ гэж үзсэн юм. Гэвч одоо компаниудын  тавьсан олон өргө­дөл, гомдол нөхөн төлбөрийг бараг­дуулах аргыг эрэлхийлж байгаа цагдаа­гийнхантай тулгараад байна. Кремлийн зүгээс тавьсан шаард­лагууд нь эсэргүүцлийн жагсаалын дараа  үйл ажиллагааг нь зогсоох арга хайж байгаа  төлөвлөгөөнд багтсан  болохыг сануулжээ. Шүүхийн зүгээс нийтийн хоолны газарт  Алексей Навальный болон хамсаатнуудынх нь учруулсан хохирлыг барагдуулах ёстойг бататгасан байна. Түүнчлэн тэднээс нийтийн хоолны газрын хоолны чанарын талаар ярьсан бичлэгээ устгахыг хүсчээ. Харин Алексей Навальный шүүхээс ногдуулсан татварыг төлөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.10.30  ЛХАГВА  №215  (6182 )