Б.ӨЛЗИЙ

Одоогоос 74 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд бүх ард түмний санал асуулгаар дэлхий дахинд тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй. Энэ өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болов. Тэгвэл уржигдар мөн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нараар манлайлуулсан 128 бөх зодоглов. Үзэгч цөөн ч барилдаж буй бөхийн чансаа гайгүй мэт байсан юм. Гэвч хоёр арслан маань нэг, хоёрын даваанд нэг залууд уначихдаг байгаа. Бас зодоглосон үедээ үзүүр, түрүүнд голдуу зогсож байдаг улсын харцага О.Хангай мөн л хоёрын даваанд аймгийн харцага Б.Өлзийсайханы уран мэхэнд тэсч чадсангүй өнхөрчихөв. Тэгээд хэн түрүүлэхийг таахад бэрх барилдаан үргэлжилсээр дунд шөвгийн найман бөхийн олонхи нь аймгийн цолтнууд үлдсэн байв.

Үзүүр, түрүүнд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар үлдэж аймгийн арслан анхны түрүүгээ авлаа. Энэ барилдааны уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатарт олгожээ.

Гурвын даваа

уз Б.Соронзонболд-аз Б.Эрдэнэбаяр

ух Б.Бат-Өлзий-аа Х.Батбаяр

ух Б.Одгэрэл-аа Б.Хашбат

ух М.Бадарч-аа Б.Зоригтбаатар

ун Ч.Хөхчирэнгэр-аз Л.Батсайхан

ун Л.Гантулга-аз Н.Энхжаргал

ун Б.Амарзаяа-аа Т.Ядамсүрэн

ун Б.Чимэдвандан-аа Г.Ганбаатар

ун Ш.Дарханбат-аз Ж.Бямбадонид

аа Э.Ууганбаяр-ан Л.Энхсаруул

аа Б.Зоригтбаатар-ах Б.Өлзийсайхан

аа Э.Баасанжав-аз М.Даваасүрэн

аа Ц.Мөнхбаяр-аа Э.Сумъяабат

аа Т.Сайханжаргал-аа О.Наранбаатар

аа Ч.Эрдэнэсайхан-аа Э.Мөнхбаатар

ца Т.Дүгэрдорж-аа Ц.Адъяа

Дөрвийн даваа

ух Б.Бат-Өлзий-аз Н.Энхжаргал

ух Б.Одгэрэл-аз М.Даваасүрэн

ух М.Бадарч-аз Б.Эрдэнэбаяр

ун Ч.Хөхчирэнгэр-аа О.Наранбаатар

ун Ш.Дарханбат-аа Э.Мөнхбаатар

аа Э.Ууганбаяр-ааГ.Ганбаатар

аа Б.Зоригтбаатар-ааЦ.Адъяа

аа Т.Ядамсүрэн-аа Ц.Мөнхбаяр

Тавын даваа

ух Б.Бат-Өлзий-ун Ш.Дарханбат

ух Б.Одгэрэл-аа Т.Ядамсүрэн

ух М.Бадарч-аа Э.Ууганбаяр

ун Ч.Хөхчирэнгэр-аа Б.Зоригтбаатар

Зургаагийн даваа

ух Б.Бат-Өлзий-ух Б.Одгэрэл

аа Э.Ууганбаяр-аа Б.Зоригтбаатар

Долоогийн даваа

ух Б.Бат-Өлзий-ааЭ.Ууганбаяр

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22

№ 209 (6176)