Б.БАЯРЖАВХЛАН

Испанийн Ла лигийн есдүгээр тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Барселона" клуб “Эйбар"-ын талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 19 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхлэв.

Тоглолтын 13 дахь минутад Гризманн гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Месси 58 дахь минутад нэгийг нэмсэн бол Суарез Ла лигийн 5 дахь гоолоо 66 дахь минутад оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Шинэ улирал эхэлснээс хойш Ла лигт хожигдоогүй байсан “Реал Мадрид" энэ тойрогт “Мальорка"-гийн талбайд зочилж, 1:0-ээр ялагдав. Ингэснээр 18 оноотой хэвээр үлдэж, тэргүүн байраа “Барса"-д алдлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 7 дахь минутад Лаго оруулжээ

Эх сурвалж: www.zms.mn