А.ДОРЖХАНД

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 57 дахь улирлын нээлтээ    “Хөхөө Намжил” дууриар хийх гэж байна. “Хөхөө Намжил” нь  Монголын үндэсний хөгжим морин хуураас сэдэвлэсэн монголчуудын өв уламжлалыг хадгалсан шилдэг бүтээлд тооцогддог. Тиймээс энэ бүтээлийг онцолж  орчин үеийн хүүхэд  залууст өв соёлынхоо талаар ойлголт өгөх зорилгоор нээлтийн тоглолтоор сонгожээ. Анх 1961 онд найруулагч Д.Лхасүрэн, зураач Ц. Доржпалам, удирдаач  Ц.Намсрайжав нар тус дуурийг тайзнаа амилуулж байсан түүхтэй. Тэр үеэс хойш 1999, 2014, 2019 онд шинэчилсэн найруулгатайгаар тоглож байсан билээ. Харин энэ удаа хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн 100 насны ойд зориулж найруулагч,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган шинэчлэн найруулж байгаагаараа онцлогтой.  Тус дуурь энэ сарын 5, 6-нд 17:00 цагт УДБЭТ-т тоглоно.

Эх сурвалж www.polit.mn