Д.БАТБААТАР

Дэлхий дээр хоёрхон зүйл бөхөн байдаг бөгөөд үүний нэг зүйл нь Монголд амьдардаг билээ. Цас зуд хийгээд цагийн хэцүү бүхнийг хэдэн мянган жилийн тэртээгээс даван туулсаар өдгөө хүртэл тэсэж чадсан монгол бөхөнгийн сүрэг жил ирэх тусам цөөрсөөр байгаа юм. Үүнд байгалийн хүчин зүйл, араатан амьтдаас гадна хүн, мал, бэлчээрийн нөлөө ихээхэн хамааралтай. Мөн манайд өнгөрсөн өвөл гарсан бог малын мялзан өвчин тэдний тоо толгойг бараг хоёр дахин цөөрүүлж, сүргийн бүтцийг алдагдуулах хэмжээнд хүртэл хохирол учруулсныг дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд цор ганц төрөл зүйл бөхөнд дайсан олон байна гэсэн үг. Эдгээрээс хамгийн тулгамдаж буй нь бэлчээрийн хомсдол, идэш тэжээлгүйн улмаас бөхөн өлсөж үхэхгүйн тулд бэлчээр нутгаа орхин нутаг сэлгэн дайжиж буй явдал гэдгийг амьтан хамгаалагчид онцолж байна. Ховд, Говь-Алтай аймгийн бөхөнгийн бэлчээр, ялангуяа Хүйс, Шаргын говьд энэ жил өвс, ургамлын гарц муу, цас олон жилийн дунджаас ахиу байгаа нь бөхөнд төдийгүй өвсөн тэжээлтэн зэрлэг амьтдад том аюул болоод байгаа аж. Түүнчлэн жил ирэх тусам малчид бөхөнгийн суурьшил, нүүдлийн бүс нутагт олноороо нутаглах, малаа бэлчээх нь энгийн үзэгдэл болсон нь идэш тэжээл улам бүр хомсдох шалтгаан болж байгааг мэргэжлийн судлаач, хамгаалагчид нь онцолж байна. Тиймээс дэлхийд ганцхан монгол бөхөнгөө бид хэрхэн хамгаалах вэ.10

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цас зуд, ган гачигийн эрсдлийг даван туулахад нь дэм болохын тулд бөхөнгийн бэлчээр нутагт биотехникийн аргаар өвс, тэжээл, хужир тавих ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар тэргүүтэй орон нутгийн Байгаль орчны газрынхан хамтран хийсээр ирсэн. Энэ жил ч мөн уг ажлыг зохион байгуулж, хэд хоногийн өмнөШарга-Манханы байгалийн нөөц газар, Шаргын говьд зэрлэг амьтдад зориулж өвс, хужир, тэжээл тавьсан байна.11

Нөгөөтэйгүүр өдгөө өвсөн тэжээлтзэрлэг амьтдын хувьд хүчрэгдэхгүй хийгээд хамгийн том аюул нь бэлчээрийн хомсдол, талхагдал юм. Малчин айл бүрийн мянгат малчин болох, илүү олон малтай болохын төлөөх хүчин чармайлт нь зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлөх болсоор цөөнгүй жил өнгөрөөд байна. Зэрлэг амьтдын бэлчээр нутгийг санаатай бусаарбулаажбуй энэхүү байдалд орон нутгийн удирдлагууд төдийгүй малчид анхаарал тавьж, зарим бүс нутгийг амьтдад үлдээх шаардлага тулгарсныг амьтан хамгаалагчид хэлж буй. Түүнчлэн бөхөн тэргүүт амьтдыг малчид малын бэлчээр булаацалдлаа хэмээн хөөж үргээх, гэмтээх зарим тохиолдолд хууль бусаар агнах зэргээр ад үзэж байгаа баримт ч цөөнгүй гэнэ. Уг нь 60 сая гаруй тоо толгой малтай Монголд 5000 хүрэх үгүйтэй л монгол бөхөн л амьдарч байгааг бид мартаж болохгүй.12

Өөрөөр хэлбэл, монгол бөхөн төдийгүй хар сүүлтий тэргүүт өвсөн тэжээлт амьтдад нэн тэргүүнд тулгамдаж буй дээрх асуудлуудаас бид байгаль, амьтдад ээлтэй зүй зохистой ашиглалт, хувийнхаа хэдэн малыг бодож зэрлэг амьтдыг адлаж, хэдэн мянган жил амьдарч ирсэнгэр орнооснь хөөж туухгүй, үргээхийг урьтал болгохгүй байх нь тэднийг аварч буй нэг хэлбэр билээ. Түүнчлэн нүүдлийн туруутан амьтдын нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, бэлчээрийг зохистой ашигладаг болгоход шийдвэр гаргагчид идэвх, санаачилгатай ажиллахыг зудтай өнөөгийн нөхцөл шаардаж бас сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин